НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 44 Сонгон шалгаруулах ажлын хүрээнд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Тус Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2 нэр дэвшигчийг Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд нэр дэвшүүлж томилсон. Сонгон шалгаруулалтад нийт 25 иргэн хүсэлт, материалаа ирүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5