НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 6 чөлөөлөлтөд хувь нэмрээ өгнө. Түүнчлэн банк, санхүүгийн салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Иргэдээ бодсон, тэднийхээ эрх ашгийг нэн түрүүнд тавьсан шийдвэрүүд Улсын Их Хурлын бодлогын цөм байх болно. Бизнес дэх төрийн оролцоог хумьснаар хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэд, малчдын эрх, боломж хангагдан, үндэсний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ. Нар, салхины хязгааргүй нөөцтэй эх орныхоо давуу талыг түшиглэн ногоон эдийн засгийг дэмжинэ. Ногоон төслүүдийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ. Айл өрхүүд хүртэл сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болж, төвийн шугамд нийлүүлснээр эрчим хүчний импортын хараат байдлыг арилгах нэг алхам болно. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд хиймэл оюуны тусламжтай хүний эрхийн дүн шинжилгээ хийдэг боллоо. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн өмнө хөндөлссөн хязгаарлалтуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтын хугацааг богиносгон шат дамжлагыг цөөрүүлж, зарим эрх мэдлийг тухайн орон нутагт бодитойгоор шилжүүлнэ. Энэ мэтчилэн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, түүний үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг энэ эмхэтгэлээс дэлгэрэнгүй авах боломжтой. Мэдээлэлтэй, мэдлэгтэй хүн хүчирхэг байдаг гэсэн онч үг бий. Монгол Улсын иргэн бүр парламентын үйл ажиллагаа, төрийн бодлого, хууль тогтоомжийн талаар цаг алдалгүй мэдэж, энэ бүхэнд өөр өөрийн оролцоо, хувь нэмрийг оруулах нь улс орноо хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд нэн тустайг дор бүрнээ ухамсарлах учиртай. Эрх, эрх чөлөө баталгаатай эдэлж, аливаа дарамтаас чөлөөлөгдөхийн төлөө хамтдаа хичээн зүтгэе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5