Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 59 ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдсан. Тухайлбал Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдын тоо, автомашины тоо, байр ашиглалтын зардал, түрээс болон урсгал зардлын задаргааг дэлгэрэнгүй байдлаар ирүүлэх, мөн Сангийн яамнаас төрийн албаны цар хүрээ, бүтэц, төсвөөс санхүүждэг байгууллагуудын ажиллагсдын тоон мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичгүүдийг хүргүүлж, ирүүлсэн мэдээллийг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж ажилласан. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Даваахүүгийн ПҮРЭВДАВАА Жигжидийн БАТЖАРГАЛ Жуковын АЛДАРЖАВХЛАН Далайн БАТБАЯР Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Ринчиндоржийн БАТБОЛД Банзрагчийн ТҮВШИН Батжаргалын ЗАЯАБАЛ Чинбатын НОМИН Пүрэвжавын ГАНЗОРИГ Загджавын МЭНДСАЙХАН Даваагийн ЦОГТБААТАР ДЭД ХОРООНЫ ДАРГА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5