Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 127 Төсвийн зарлагын талаар: Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 32,980.0 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22,885.2 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. Үүнээс урсгал зарлагыг 24,902.0 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 8,568.5 тэрбум төгрөгөөр, эргэн төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа төсвийн урсгал болон хөрөнгийн зардалд дараах бодлогын өөрчлөлтийг хийж, холбогдох тооцооллыг төсөвт туссан. Үүнд: 1.Төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон 2026 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлэх ёстой зарим зардлаас бусад урсгал зардлыг орон нутагт 6.0 хувиар, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар тооцож, мөн гадаад зээллэгийн ашиглалт, Засгийн газрын нөөц сан, хувийн хэвшилд олгохоор тооцоолсон татаас, урамшуулал, хөтөлбөрийн зардал, урсгал болон их засварын зардал, эрдэм шинжилгээ судалгааны ажлын зардлыг тус тус тодорхой дүнгээр бууруулах; 2.2026 онд дуусах хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр, 2027 он болон түүнээс цааших онуудад шилжих хөрөнгө оруулалтын төслүүдийн 2026 онд санхүүжих дүнг тодорхой дүнгээр бууруулах, 2027 оны төсвийн жилд санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг хойшлуулах; 3.Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцох, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах; 4.Өндөр насны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах; 5.Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог “Илгээлт-2100” хөтөлбөрийн санхүүжилтийг тодорхой дүнгээр нэмэгдүүлэх; 6.Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шатахууны нөөцийн агуулах, түүний дэд бүтцийн ажилд хүүгийн татаас олгох, хяналтын системийг сайжруулах санхүүжилтийг төсөвт тусгах;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5