Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 143 4.5.“МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй холбогдуулан 8 чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Тухайлбал, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах, төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг тайлагнах, тайланг хэлэлцэх журам, цаглавартай холбоотой хууль хоорондын зөрчлийг арилгах,мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах зарчим,шалгуур, аргачлалыг тогтоосон хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан. Түүнчлэн төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаар баримталж байгаа бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох санал боловсруулж, танилцуулахыг даалгасан. 4.6.“ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Эдийн засгийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.12.12 ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.01 БАТАЛСАН ОГНОО 2025.12.26

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5