НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 48 9.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” уулзалт, сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордны “Их Засаг” танхимд зохион байгуулав. 10.Байнгын хорооны дарга, гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагуудтай 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уулзалт зохион байгуулав. 11.Байнгын хорооны дарга, гишүүд Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд болон ажлын албатай 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. 12.Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав. 13.Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчтэй, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрх зүйн орчныг шинэчлэхэд хамтран ажиллах талаар, засаглал, хяналтыг сайжруулах, цахимжуулахад шаардагдах тоо дата, судалгаа мэдээлэл боловсруулахад Азийн Хөгжлийн Банкны мэргэшсэн зөвлөхүүдийг татан оролцуулах талаар 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзав. 14.Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Түгээмэл хөгжил” төвд хэрэгжиж буй төслийн менежер Дай Окита (Япон Улсын иргэн) “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Я.Авирмэд, ажилтан Ч.Ундрахбаяр, О.Мөнхзаяа нартай 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулав. 15.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын албанаас НҮБ-ын Хүүхдийн сангийн 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэх хуралд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оролцов. 16.Соёл, спорт залуучуудын дэд хорооноос оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав. 17.”Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулав. 18.Байнгын хорооны дарга, гишүүд “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг сайжруулах тухай” хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулав. 19.Соёл, спорт, залуучуудын дэд хорооноос “Спортоор тогтмол хичээллэе” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5