НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 52 Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг: № Шийдвэр Ажлын хэсгийн нэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1. Байнгын хорооны тогтоол 2025.09.29, дугаар 15 Монгол банк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сануудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай Ахлагч: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Гишүүд: Жуковын Алдаржавхлан Отгоншарын Батнайрамдал Нацагдоржийн Батсүмбэрэл Пүрэвийн Батчимэг Батбаярын Жаргалан Батжаргалын Заяабал Ренчинбямбын Сэддорж 2. Байнгын хорооны тогтоол 2025.10.29, дугаар 16 Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Пүрэвийн Батчимэг Гишүүд: Пүрэвжавын Ганзориг Бадамдоржийн Пунсалмаа Лхагвасүрэнгийн Соронзонболд Болдын Уянга Доржсүрэнгийн Үүрийнтуяа Саруулсайханы Цэнгүүн 3. Байнгын хорооны тогтоол 2025.12.23, дугаар 20 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ахлагч: Мэндбаярын Мандхай Гишүүд: Нацагдоржийн Батсүмбэрэл Лхагвасүрэнгийн Соронзонболд Ренчинбямбын Сэддорж Бусад ажлын талаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Хянан шалгах түр хороонд хүргүүлсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Улсын Их Хурлын гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар даргалан явуулсан бөгөөд сонсголын тайланг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонслоо.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5