Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 68 ГУРАВ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТАЛААР Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг: Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 15 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар, 11 ажлын хэсэг Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ба давхардсан тоогоор Улсын Их Хурлын 283 гишүүн ажилласан байна. Дээрх ажлын хэсгүүдээс удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж санал, дүгнэлт, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулсан 9 ажлын хэсэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хугацаа дууссан болон Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 6 ажлын хэсэг буюу Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 15, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 8, нийт 23 ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан зарим ажлын хэсгүүдийн судалгаа, санал, дүгнэлтэд үндэслэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн тухай /анхдагч/ хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Хуралд өргөн мэдүүлсэн. /Ажлын хэсгийн нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү./ 3.2.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АСУУЛГА, АСУУЛТЫН ТАЛААР Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан 2025 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны болон намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 15 гишүүн 87 асуудлаар 14 удаа асуулга, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 13 гишүүн 33 асуудлаар 13 удаа асуулт тавьсан байна. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүний 5 асуулгын хариуг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Үүнд: • ХХНББХ-ны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяагаас Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаярт хандаж “Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан 20 дугаар асуулгын хариу; • ХХНББХ-ны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболдоос Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэнд хандаж “Эрүүл монгол хүний эрхийн баталгааг хангах талаар” тавьсан 34 дүгээр асуулгын хариу;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5