Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 53 Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг Байнгын хорооноос баталсан. Нэр дэвшигчдийн танилцуулга, холбогдох бусад материалыг 2025 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш Улсын Их Хурлын цахим хуудаст олон нийтэд ил байршуулан танилцуулж, сонсголд оролцох хүсэлт гаргасан 35 иргэний хүсэлтийг хүлээн авч оролцуулсан. Байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчдийн сонсголыг нээлттэй, шууд илээр явуулсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их Хурлын 116 дугаар тогтоолоор С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсон. Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын мэдээлэл болон дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлын талаар мэдээлэл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгуудыг тухай бүр сонссон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5