НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 26 Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар Байнгын хороонд иргэдээс 96 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, 59 өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариу өгсөн бөгөөд, 37 өргөдөл, гомдол судлан, шийдвэрлэх шатанд байна. Байгууллага, аж ахуйн нэгжээс 68 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан, 23 албан бичигт хариу өгсөн. Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Монголын ахмадын холбоо, Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадуудаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, тус Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, өргөдөл гаргагч ахмадуудын төлөөлөл болон холбогдох байгууллагуудаас тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар тооцоо, судалгаа, саналыг авч, нэгтгэн санал, дүгнэлт боловсруулав. Улмаар тус Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гарган, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд ахмад настны тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5