НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 57 ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлаар нэг удаа хуралдсан ба 7 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийн талаар ирүүлсэн 4 гомдлын мөрөөр Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийг баримтлан санал боловсруулах үүрэг бүхий 2 ажлын хэсэг 3 удаа хуралдсан. Дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Даваасамбуугийн Ганмаагаас Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийн талаар гомдол ирүүлсэн. Ёс зүйн дэд хороо 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох Улсын Их Хурлын гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-03/13227 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Даваасамбуугийн Ганмаагаас уучлалт хүссэн. Мөн “Глоб интернэшнл төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Ононгоос Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийн талаар ирүүлсэн гомдлын дагуу холбогдох Улсын Их Хурлын гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн УИХ-03/12769 тоот албан бичгээр “Record.mn” сайтын хамт олноос уучлалт хүссэн. ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ Аюушийн АРИУНЗАЯА Чулуунбилэгийн ЛОДОЙСАМБУУ Чинбатын НОМИН Өлзийхүүгийн ШИЖИР Доржзовдын ЭНХТУЯА Баярмагнайн БАЯРБААТАР Бадарчийн ХЭРЛЭН ДЭД ХОРООНЫ ДАРГА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5