Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 145 - хүн төвтэй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрээр хүргэхийг үндсэн хэлбэр болгож, их өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дарамтыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан ил тод, нээлттэй зарчмыг баримтлан цахим хэлбэрт шилжүүлэн хяналтыг сайжруулах, мөн эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлж, эрхлэх боломжийг бүрдүүлэх. - бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хянаж, боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх зэрэг болно. Ингэснээр хүн,хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчныг сайжруулах бөгөөд дараах үр дүнд хүрнэ гэж үзлээ: - аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ; - төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжнө; - төрийн үйлчилгээг цахимжуулан, оновчилж, бүтээмж нэмэгдэнэ; - салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийснээр аж ахуй нэгжийн эрсдэлийг үнэлж, хаах, боох биш зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэнэ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5