НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 164 Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 36 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа хуралдаж, 144 асуудал, Байнгын хорооны хуралдаан 112 удаа хуралдаж, 219 асуудал, дэд хорооны хуралдаан 10 удаа хуралдаж, 18 асуудал, Хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдаж, 33 асуудлыг тус тус хэлэлцжээ. 2026 оны улсын төсвийн төслийг урьд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй, оновчтой болгох, үргүй зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг, цомхон бүтээмжтэй төр болох, зах зээл дэх хэт оролцоог нь хумих, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн орон зай нээхийн төлөө улам тууштай баримтлах шинэ хандлага боллоо. Эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталлаа. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр ард иргэд, аж ахуйн нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгаж нурууг тэнийлгэхийн төлөө ухаан бодлоо уралдуулсан төсөв байлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өргөн боломжийн өмнө хөндөлссөн элдэв хязгаарлалтуудыг эрс багасгалаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчлан нээлээ. Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл шийдэх эрхтэй боллоо. Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5