НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 78 5. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 82 дугаар захирамж Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2025.01.24-ний өдрийн 58 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын даргын 2025.09.18-ны өдрийн 369 дүгээр захирамж Зарим ажлын хэсгийн талаар авах арга хэмжээний тухай /УИХ-ын 9 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Дамбын Батлут Гишүүд: Сайнхүүгийн Ганбаатар Норовын Алтанхуяг Жигжидийн Батжаргал Жамбалын Ганбаатар Хассуурийн Ганхүлэг Сонгобайн Замира Сүрэнжавын Лүндэг Мягмарсүрэнгийн Бадамсүрэн • Ажлын хэсгийн удирдамжийн төсөлд гишүүдийн саналыг нэгтгэн, ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. • 2024.11.14-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. • 2025.01.14-ний өдрийн хуралдаанаар ЖДҮГ-ын танилцуулгыг сонссон. • 2025.01.15-ны өдөр хуулийн хэрэгжилттэй холбоотой гадаад орны туршлага, бусад асуудлын талаарх ажлын даалгавар боловсруулж, ПСХХ-д судалгааны захиалга хүргүүлсэн. • Байнгын хорооны 2025.01.22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн удирдамжийг баталсан. • Орон нутагт ажиллах үед хамтран ажиллах талаар холбогдох 5 аймгийн Засаг даргад, ажлын хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлаар УИХ-ын даргад, амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл ирүүлэх тухай асуудлаар ОУ-ын Хөгжлийн 9 байгууллагад тус тус албан бичиг хүргүүлсэн. • УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгээс гаргасан хүсэлтийг нь үндэслэн УИХ-ын даргын 2025.01.24-ний өдрийн 58 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмсэн. • 2025.02.18-24-ний өдрүүдэд орон нутагт ажилласан. 2025.02.18-ны өдөр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Дамбын Батлут, УИХ-ын гишүүн Жигжидийн Батжаргал нар Дархан-Уул аймагт, 2025.02.19-ний өдөр Орхон аймгийн “Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн парк”-ын дэргэдэх Эко будгийн үйлдвэртэй танилцаж, Соёлын төв ордонд уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. • 2025.03.26-ны өдрийн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлогдсон. • 2025.04.10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг АҮББХ-ны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулсан. • 2025.05.05-ны өдөр тулгамдаж буй асуудал, шинэ тутам үүсэж буй эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сайжруулах талаар нийслэлийн 9 дүүргийн төрийн болон ТББ, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. • 2025.06.05-ны өдрийн АҮББХ-ны 2025 оны 02 дугаар, БОХХААБХ-ны 2025 оны 02 дугаар тогтоолоор тус тус байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, бусад улсын туршлагын талаар ПСХХ, “Хөгжлийн шийдэл” ТББ-аар хийлгэсэн судалгааны тайланг сонссон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5