Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 21 “ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ОРД ГАЗРЫН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумын төлөөлөл /46/, төрийн бус байгууллагын төлөөлөл /9/, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл /8/, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл /33/, шинжээч /11/, төрийн байгууллагын төлөөлөл /24/, нийт 131 оролцогч оролцсон болно. Сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, нийтийн өргөдлийн цахим системээр саналаа ирүүлсэн 17 иргэн, танхимаас 19 иргэн, нийт 60 иргэн үг хэлж оролцсон. Хэвлэл мэдээллийн 13 цахим хуудас, 8 телевизээр сонсголыг шууд дамжуулж ажилласан. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар 1.Байнгын хорооны дарга Буланы Бейсен 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар мал аж ахуйн салбарын бодлого, чиглэл, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга зүй нь олон улсын стандартад нийцэж байгаа эсэх талаар санал солилцсон. 2.Байнгын хорооны дарга Буланы Бейсений урилгаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзсан. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээний талаар манай улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хог хаягдлыг дахин боловсруулах талаар санал солилцож, мэдээлэл сонссон болно. 3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Буланы Бейсен Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн даргын хувиар Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон болно. Байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг: Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалангийн санаачилгаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Усны нөөцийг хамгаалж, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5