Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 74 • 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан. Сонсголд нийт 300 орчим гэрч дуудагдахаас 266 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж, сонсголд дуудсан гэрчүүдийн 70 хувь нь буюу 207 гэрч хүрэлцэн ирж оролцсон. Сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээчээс гадна төрийн холбогдох 5 байгууллагын 17 албан тушаалтан, төрийн өмчит 2 байгууллагын 5 албан хаагч, “Онтрэ” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн нийт 18 төлөөлөл, ажиглагч 1, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 52 оролцогч оролцож, сонсголын үйл ажиллагааг МҮОНРТ болон бусад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын цахим сүлжээгээр шууд дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэсэн. • 2025.12.18-ны өдрийн хуралдаанаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт болон холбогдох 2 тогтоолын төслийг хэлэлцэн батлав. • 2025.12.19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Отгоншарын Батнайрамдал танилцуулав. • Хянан шалгах түр хороо 2025.12.24-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “... холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулна” гэж заасны дагуу “Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргасан. • 2025.12.25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлсэн. • 2025.12.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 120 дугаар тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Улсын Их Хуралд тайлан, санал, дүгнэлтээ танилцуулснаар хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцсон болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5