Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 152 Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг цаглаварт тусгаснаас гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр тусгасан. Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 44 чиглэл цаглаварт тусгагдлаа. Тогтоолоор Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байнгын хороодын дарга нарт, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасан болно. 4.13.“ОЮУ ТОЛГОЙ БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ, ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙСЭН ТУСГАЙ ШАЛГАЛТ, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН МӨРӨӨР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Хянан шалгах түр хороонд Улсын Их Хурлын 11 гишүүн ажиллаж, 2025 оны 12 дугаар сарын 18-ныөдрийнчуулганынэгдсэнхуралдаандтайлан,санал,дүгнэлтээтанилцуулсан.МөнХянан шалгах түр хорооноос Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой үүрэг, чиглэлийг Засгийн газарт даалгасан.Мөн тогтоолоор Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад ил болсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус зөвлөсөн. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Эдийн засгийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.12.26

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5