Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 108 4.6.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛСАН ТУХАЙ Намрын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын (дэд, түр) хороодын хуралдааныг дотоод сүлжээний IPTV, парламентын сэтгүүлчдийн өрөө, www.youtube.com, www.parliament.mn, iptv.parliament.mn цахим хуудас, МҮОНТ-ийн 2 дугаар суваг, Юнивишн IPTV, Скаймедиа IPTV, VOO TV болон Facebook хаягаар шууд дамжуулсан. Хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлсэн мэдээллийн технологийн дэвшил Хууль санаачлагчийн боловсруулж байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн зохицуулалттай давхардал, хийдэл, зөрчил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим хуудсанд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээний модулийг нэвтрүүлсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг одоогийн байдлаар урьдчилан тогтоогоод байна. Мөн 378 хуулийн 50,000 гаруй заалтад хүний оролцоогүйгээр хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийж, зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалтыг тодорхойлсон байна. Нийтийн өргөдлийн цахим системийн үйл ажиллагаа Намрын ээлжит чуулганы хугацаанд нийтийн өргөдлийн (https://petition.parliament.mn/) цахим системд хууль санаачлагчийн боловсруулж буй 23, өргөн мэдүүлсэн 40 хууль тогтоомжийн төслийг системд шинээр нэмж, нийт 304 төсөлд иргэд олон нийтийн саналыг авч байна. Тайлант хугацаанд 153 өргөдөл ирснээс 30 өргөдөл нийтийн өргөдлийн цахим системд нийтлэгдэж, тус өргөдлүүдийг давхардсан тоогоор 145,659 иргэн дэмжсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5