Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 79 • 2025.06.10-ны өдрийн ажлын хэсгийн дэмжих багийн хуралдаанаар ажлын хэсгүүдийн 2025.06.05-ны өдрийн хамтарсан хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ажлын хэсгүүдийн саналуудыг нэгтгэн хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, нэгтгэсэн. • 2025.06.18-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. • Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хуулийн төслийн хамт УИХ-ын даргад танилцуулахаар бэлтгэсэн. • УИХ-ын даргын 2025.09.18-ны өдрийн 369 дүгээр захирамжаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Дамбын Батлутыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. • Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан тул УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. 6. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 83 дугаар захирамж Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 9 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Хассуурийн Ганхуяг Гишүүд: Ренчинбямбын Сэддорж Тилеуханы Аубакир Энхтайваны Бат-Амгалан Батын Батбаатар Батжаргалын Заяабал Ухнаагийн Отгонбаяр Ганбатын Очирбат Ганбатын Хосбаяр • “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг: - 2024.10.02-ны өдөр уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, байгаль орчин, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, зам тээврийн чиглэлээр; - 2024.10.03-ны өдөр банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, мэдээллийн технологи, соёл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулсан. • “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр төрийн байгууллагатай хийх цуврал уулзалтаар 2024.10.14-ний өдөр БОУАӨЯ, Усны газар, Ойн газар, АҮЭБЯ, ЭХЯамны төлөөлөлтэй уулзав. • 2024.12.03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараах салбараар ангилан хэлэлцэв. Үүнд: - БОУАӨЯ, Ойн газар, Нийслэлийн байгаль орчны газарт хамаарах; - Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хамаарах; - ХББОСЯ, ГЗБГЗЗЕГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,засвар үйлчилгээг зохицуулах хороонд хамаарах; - Зам, тээврийн яаманд хамаарах асуудлаар. ЭЗБХ-ны 2024.12.24-ний өдрийн 7 дугаар тогтоол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5