НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 84 УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 115 дугаар захирамж Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 8 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Одсүрэнгийн Номинчимэг Гишүүд: Дамдины Цогтбаатар Хүрэлбаатарын Баасанжаргал Пүрэвжавын Сайнзориг Хишигдэмбэрэлийн Тэмүүжин Гончигдоржийн Уянгахишиг Баттөмөрийн Энхбаяр Сүхбаатарын Эрдэнэболд • 2024.10.03-ны өдрийн УИХ-03/3705 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн зохицуулалтад хамаарах судалгаа, дүн шинжилгээ, илтгэл, тайлан, мэдээлэл, эрдэм шинжилгээний бүтээлийг ажлын хэсэгт ирүүлэх талаар холбогдох 14 байгууллагад албан бичиг хүргүүлсэн. • Ажлын хэсэгт ХЭҮК-оос илтгэл,тайлан,судалгааны материалууд, Нээлттэй нийгэм форумаас судалгааны эмхэтгэлүүд, Монголын өмгөөлөгчдийн холбооноос судалгааны материалыг тус тус ирүүлсэн. • 2024.10.29-ний өдрийн хуралдаанаар ажлын төлөвлөгөө, удирдамжийг хэлэлцэн баталсан. • 2024.11.27-ны өдөр ажлын хэсгээс “Иргэний хууль тогтоомж: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтхэлэлцүүлгийг Иргэний хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт УДШ, ХЗБХЯ, УБЕГ, Монголын ОУ-ын Арбитр,Шүүхийн сургалт,судалгаа,мэдээллийн академи, СЗХ, ХЗҮХүрээлэн, Монополын эсрэг газар, Монголын нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо, МӨХ, МУИС, Шихихутуг их сургуулийн төлөөлөл оролцож, илтгэл, танилцуулгыг МУИС-ийн эрдэмтэн, судлаачид “Монгол Улсын өв залгамжлалын эрх зүйн хөгжил”, “Гэрээний эрх зүйн асуудал”, ХЗДХЯ-наас Арилжааны хуулийн төслийн талаар, Монголын ОУ-ын арбитраас “Иргэний хууль тогтоомж: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Монголбанкнаас “Монгол Улсын төлбөрийн систем” сэдвээр тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн. • 2025.01.14-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багийн бүрэлдэхүүн, багийн гүйцэтгэх ажлын даалгавар, тайлангийн загварыг хэлэлцэн баталсан. • 2025.03.24-ний өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх V баг УДШ-ийн байранд хуралдсан. • 2025.03.25-ны өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх I баг хуралдсан. • 2025.03.31-ний өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх I, III баг хуралдсан. • 2025.04.07-ны өдрийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх V багийн уулзалтаар Иргэний хуулийн 492-511 дүгээр зүйлийн хэрэгжилт, шүүхийн практикт тулгамдаж буй асуудлын талаар (үндэслэлгүйгээр хөрөнгөжих) хэлэлцсэн. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5