Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 128 7.Магадлалын ерөнхий дүгнэлтэд хийсэн аудитын дүгнэлтээр зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, мөн шинээр төсөвт тусган батлах; 8.Хөгжлийн бодлогын зарим баримт бичигт тусгагдсан авто зам,гүүр,эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд болон иргэдийн орон нутагтаа ажиллаж амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгох зорилт, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг болно. Нийт 11,142.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 738 төсөл, арга хэмжээг 2026 оны төсвийн жилд 3,280.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцож баталсан. Нийгмийн даатгалын санд нийт 7,824.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй орлого төвлөрөхөөр тооцож баталлаа. Тус санд улсын төсвөөс 1,624.6 тэрбум төгрөгийн хэмжээтэй татаас олгох бөгөөд тус сангийн зарлагыг 6,584.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн орлогыг 2,746.7 тэрбум төгрөгөөр, тус сангийн зарлагыг 2,458.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5