НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 37 Хяналт шалгалтын талаар Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцүүлэх хүрээнд: 1.Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Байнгын хорооны дарга болон гишүүд сонссон. 2.“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. 3.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. 4.Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. 5.Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг: 1.“Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан. “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5