НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 113 Энэхүү айлчлал нь урьд өмнөх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудын үр дүнг хадгалж, парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр оруулав. БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА ЧАН КУАНГ ФЫӨНГ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Жудагийн Баярмаагийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулахад хоёр улс хамтын хүчин чармайлт гаргах нь чухал байна гэж үзэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5