НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 51 Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг: 1.Монголбанкны Ерөнхийлөгчийг шинээр томилсонтой холбогдуулан ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг /2025.12.19, дугаар 504/; 2.Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг /2025.12.31, дугаар 529/; 3.“Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо,зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж,санал,дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.01.05, дугаар 03/; 4.Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.01.15, дугаар 28/; 5.Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2025.11.18, дугаар 435/; 6.Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг, Ням-Осорын Учрал, Батжаргалын Заяабал нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг /2026.01.14, дугаар 22/;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5