НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 91 • 2025.06.04-ний өдрийн хуралдаанаар АМГТГ-ын болон Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын албаны мэдээлэл сонссон. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар эрхлэх асуудлын хүрээний ажлын хэсгүүдийн хяналт шалгалтын явц,үр дүн,тайланг хэлэлцэж,Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. 5. ИЦББХ-ны 2025.05.06-ны өдрийн 05 дугаар тогтоол Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах, цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 9 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Цагаанхүүгийн Мөнхбат Гишүүд: Чинбаатарын Анар Батжаргалын Заяабал Цагаанхүүгийн Идэрбат Пүрэвбаатарын Мөнхтулга Бадамдоржийн Пунсалмаа Ренчинбямбын Сэддорж Чинбатын Ундрам Саруулсайханы Цэнгүүн • 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар ЦХИХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” ХК-ийн мэдээлэл сонссож, хуралдаанд оролцсон ТББ-ын төлөөлөл, байгууллагуудаас тайлбар, тодруулга хийсэн. Ажлын хэсгийн ахлагчаас дээрх байгууллагуудыг тус салбарын эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны цаашдын чиг хандлагын талаарх саналаа нэгтгэн дараагийн хуралдаанд танилцуулах, удирдамжийн төсөлд санал ирүүлэхийг үүрэг болгосон. • 2025.11.13-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан “Шуудангийн салбарын зохицуулалт-2025” зөвлөгөөнд ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багийн гишүүд оролцсон. • 2025.11.25-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхбат Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга П.Цэрэнням болон холбогдох бусад хүмүүстэй уулзалт хийж, шуудан харилцааны эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлаар ярилцав. • Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн танилцуулга, ирүүлсэн санал болон ЦХИХХЯ-наас Шуудангийн тухай хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан ажлын хэсгийн ахлагчаас 2025.12.22-ны өдрийн УИХ-03/14706 дугаар албан бичгээр ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгох санал хүргүүлсэн. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5