Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 167 Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төслүүд боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах болно. “Чөлөөлье” санаачилгыг амилуулж, төрийн бодлого шийдэл болгон эхний дорвитой алхам нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэй ч хориглолт, авлигын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хана хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байна. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж, 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээнэ. Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын болон бусад хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн хамт өргөн барилаа. Өмчлөх эрх бол хүний үндсэн эрх. Өмч хөрөнгийн халдашгүй байдал, чөлөөтэй бизнес эрхлэх,иргэн,компани,аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх,хуулийг ашиггүйгээр буцаан хэрэглэхгүй байх нь хөгжил дэвшлийн хөрс юм. Эдийн засгийн хүндрэл зөвхөн түүхий эдийн үнэ унаснаас бус иргэндээ үл итгэх, зааж зааварлах, хааж хясах, хийх ёсгүйгээ мэддэггүй төрийн хэт оролцооноос үүдэлтэй гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх хэрэгтэй. Эдийн засаг, бизнесийн харилцааг ганц хуулиар зохицуулах боломжгүй. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюуны өндөр хурдтай хөгжлийн эрин үед цаг үеэсээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5