НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 77 3. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 77 дугаар захирамж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 13 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Дамбын Батлут Гишүүд: Жуковын Алдаржавхлан Наранцэцэгийн Алтаншагай Жигжидийн.Батжаргал Халтмаагийн Баттулга Пүрэвжавын Ганзориг Гонгорын Дамдинням Цагаанхүүгийн Идэрбат Ганзоригийн Лувсанжамц Сүрэнжавын Лүндэг Нанзадын Наранбаатар Даваахүүгийн Пүрэвдаваа Пүрэвжавын Сайнзориг • 2025.05.06-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн онцлог зохицуулалт, анхаарах асуудлын талаар болон хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын явцын талаар ЗГХЭГ-ын болон 20 минутын хот Үндэсний хорооны мэдээллийг сонссон. • 2025.05.13-ны өдрийн ТББХ-ны хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Дамбын Батлут танилцуулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтээр тус хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй гэж үзсэн тул хэрэгжүүлж эхлэх хугацааг нэг жилээр хойшлуулах саналыг танилцуулсан байна. • Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн тул УИХ-ын даргын 2025.09.18-ны өдрийн 369 дүгээр захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. -- 4. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 78 дугаар захирамж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024.12.12-ны өдрийн 307 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын 14 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Сүрэнжавын Лүндэг Гишүүд: Бөхчулууны Пүрэвдорж Буланы Бейсен Дамдины Цогтбаатар Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Жигжидийн Батжаргал Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Энхбатын Болормаа Сонгобайн Замира Нанзадын Наранбаатар Дүгэрийн Рэгдэл Банзрагчийн Түвшин Болдын Уянга Нацагдоржийн Батсүмбэрэл • 2024.10.18-ны өдөр ажлын хэсгийн ахлагч ОУБ-ын төлөөллийг хүлээн авч, олон улсад хийгдсэн судалгааны талаар санал солилцов. • 2024.10.21-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлэл сонсож, ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөг хэлэлцсэн. • Олон Улсын Байгаль хамгаалах нийгэмлэгийн хуульч, судлаачидтай хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн судалгааг хийсэн. • 2025.03.25-ны өдрийн хуралдаанд “Байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбоог сайжруулах үнэлгээний танилцуулга ба цаашид хийх алхмууд-ICCF” сэдвээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийсэн. • 2025.04.01-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээлэл сонссон. • УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан захирамжийг хүчингүй болгосноор ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5