Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 131 түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн баталсан бөгөөд дараах зохицуулалтууд туссан. Үүнд: 1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой тодорхойлж,иргэн,өрхийн татварын ачааллыг бууруулах,татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгаж, 2027 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс эхлэн иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, 500,000-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж буцаан олгох зохицуулалт туссан. Энэхүү зохицуулалт туссанаар, татварын тэгш бус байдал буурахаас гадна иргэний өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачаалал буурч, татварын хамрагдалт нэмэгдэх ач холбогдолтой юм. 2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Энэ хуулиар түншлэлийн төсөлд тавигдах шалгуур нөхцөлийг багасгаж, 21 аймагт түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг өгч, түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар явагддаг байсныг 1-6 сар болгож, шат дамжлага ихтэй олон үе шатыг өөрчлөн 1 үе шаттай сонгон шалгаруулалтаар явуулах, процессыг ил тод болгох зэрэг зохицуулалтыг тусгасан. Дээрх зохицуулалтууд туссанаар улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй зарим төслүүд тухайлбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, 2025, 2026 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан 41 төсөл хэрэгжинэ. Мөн төр,хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тухайн төсвийн жилд багтаан хэрэгжүүлэх, төсвийн ачааллыг бууруулах, төслийн сонгон шалгаруулалтын үе шатуудыг хялбарчлан, нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний төслүүдэд тавигдах шаардлагуудыг ялгаатай байдлаар зохицуулсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулж, төсөвт үзүүлэх хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт болон төрийн үйлчилгээний зарим салбарт татах юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5