Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 66 2.3.ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор байгуулагдсан ““Оюу Толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулагдсан. Тус түр хороонд Улсын Их Хурлын 11 гишүүн ажилласан ба 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд тайлан, санал, дүгнэлтээ танилцууллаа. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны хүрээнд хянан шалгагч, шинжээч томилох, ажлын даалгавар батлах, нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг шинжлэн судлах, сонсголыг зохион байгуулах зэрэгтэй холбоотой түр хорооны нийт 26 тогтоол батлагдсан. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулж дуудагдсан нийт гэрчийн 70 хувь оролцсон. Сонсголд төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, “Оюу Толгой” ХХК, “Онтрэ” ХХК болон иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ба сонсголын үйл явцыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хурлын 2025 оны “Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 120 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5