НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 72 ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛСОН АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ № Шийдвэрийн огноо, дугаар, шалгалтын чиглэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Үйл ажиллагааны мэдээлэл Үүрэг, чиглэл өгсөн шийдвэр УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО 1. УИХ-ын 2025.07.02-ны өдрийн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” 62 дугаар тогтоол “Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх /УИХ-ын 11 гишүүн/ Түр хорооны дарга: Отгоншарын Батнайрамдал Олонхыг төлөөлөн: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Баярмагнайн Баярбаатар Энхбатын Болормаа Сархадын Зулпхар Цөөнхийг төлөөлөн: Шинэбаярын Бямбасүрэн Пүрэвжавын Ганзориг Батбаярын Жаргалан Даваахүүгийн Пүрэвдаваа Өлзийхүүгийн Шижир • 2025.08.13 болон мөн сарын 20-нд, 2025.09.01 болон тус сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас “Оюу Толгой төсөл, үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга мэдээлэл хийсэн. Мөн холбогдох байгууллагаас “Нотлох баримт гаргуулах тухай”, “Хянан шалгагч томилж, ажлын даалгавар батлах тухай”, “Шинжээч томилох тухай” тогтоолыг хэлэлцэн баталж, 3 хянан шалгагч, 7 шинжээчийг томилсон. • 2025.08.26-ны өдрийн нотлох баримт ирүүлэх тухай албан бичгийг нийт 26 байгууллагад хүргүүлж, хариуг хүлээн авсан. • 2025.09.03-ны өдөр хянан шалгагч, шинжээч нар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д ажилласантай холбогдуулан тус компаниас холбогдох мэдээллийг нотлох баримтын шаардлага ханган түр хороонд ирүүлсэн. • 2025.09.10-ны өдрийн хуралдаанаар “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоол болон нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ажиллах удирдамжийг баталсан. • 2025.09.24-ний өдрийн хуралдаанаар “Шинжээчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, “Шинжээч томилох тухай”, “Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн ажлын хөлсний хэмжээг тогтоох тухай” тогтоолын төслийг тус тус хэлэлцэн баталсан. Мөн өдрийн хуралдаанд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн танилцуулга мэдээлэл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн явцын мэдээллийг сонссон. • 2025.10.01-ний өдрийн хуралдаанаар “Хянан шалгагч, шинжээч томилох тухай”, “Ажлын даалгавар батлах тухай”, “Нотлох баримт цуглуулах тухай”, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, мөн оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг Сангийн сайд Болдын Жавхлан нар танилцуулсан. УИХ-ын 2025.12.26-ны өдрийн 120 дугаар тогтоол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5