Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 147 Тогтоолд 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайлбал; - 20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулан түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон орлогыг нийлүүлэгчид тухай бүр авах боломжийг бүрдүүлэх; - өөрийн хэрэглээг хангаж, эрчим хүчээ хэмнэх зорилготой, түгээх сүлжээнд цахилгаан нийлүүлэхгүй тархмал эх үүсвэрийг техникийн нөхцөл шаардахгүйгээр 10 кВ хүртэлх хүчдэлийн түгээх сүлжээнд холбох боломжийг бүрдүүлэх; - эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн сууцаа дулаалсан айл өрхөд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар нэвтрүүлж, халаалтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх; - тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбох, илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан дүрэм, журмыг иргэн, хувийн хэвшилд ойлгомжтой, хэрэглэгчид ээлтэй, шийдвэр гаргалт, үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож, өөрчлөх зэрэг болно. Түүнчлэнцахилгаан эрчим хүчнийимпортыг бууруулах,төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжийг өргөтгөх, тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5