Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 89 • 2025.04.01-ний өдрийн хуралдаанаар дэд хэсгийн ажлыг эрчимжүүлэх талаар болон ижил төстэй үйлдвэрүүдтэй танилцах ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор гадаад улс, орны газрын тосны үйлдвэрийн судалгаа хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн. • 2025.04.08-10-ны өдрүүдэд ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, Сайншанд суманд байрлах үйлдвэрийн ажилчдын 550 айлын орон сууцны барилгын явц байдалтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилчидтай уулзалт, ярилцлага хийсэн. • 2025.09.30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтээ хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. • 2025.12.30-ны өдрийн ЭЗБХ-ны хуралдаанд ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулснаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. 2. АҮББХ-ны 2024.11.19-ний өдрийн 05 дугаар тогтоол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 13 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч Сайнхүүгийн Ганбаатар Гишүүд: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Далайн Батбаяр Пүрэвжавын Ганзориг Хажекберийн Жангабыл Ганзоригийн Лувсанжамц Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Пүрэвбаатарын Мөнхтулга Ганбатын Очирбат Буяагийн Тулга Болдын Уянга Дашцэрэнгийн Энхтүвшин Мөнхчулууны Энхцэцэг • Байнгын хороо ажлын хэсгийн удирдамжийн төслийг хэлэлцэж, 2024.12.09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан. • 2025.01.15-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. • 2025.02.11-ний өдөр ажлын хэсгийн дарга,дэмжих бүрэлдэхүүний төлөөллийн хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцсон. • 2025.02.19-20-ны өдрүүдэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар, УИХ-ын гишүүн Болдын Уянга, Пүрэвбаатарын Мөнхтулга нар Өмнөговь аймагт ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэр болон бусад бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцсан. • 2025.03.25-ны өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн нэгтгэн боловсруулсан санал, дүгнэлтээ ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. --

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5