НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 47 Нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаар: 1.Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар Төсвийн байнгын хороотой хамтран 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцсэн. 2.Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Төсвийн байнгын хороотой хамтран 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцсэн. Бусад ажлын талаар Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд иргэдээс ирүүлсэн 5 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 3 өргөдөл, гомдлыг хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн. Мөн иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 39 албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 29 албан бичгийн хариуг хүргүүлсэн болно. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар Байнгын хорооноос салбарын сайд, харьяалах байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 15 уулзалт, 4 хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Үүнд: 1.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагаатай 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр танилцав. 2.Төсвийн байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хамтран “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулав. 3.Боловсролын салбарын 2026 оны төсвийн талаарх уулзалтыг Боловсролын яамтай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамтран зохион байгуулав. 4.Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны гишүүд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилт, салбарын үйл ажиллагааны хүрээнд Техник, технологийн политехник коллежид 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажиллав. 5.Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөл ба хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ хэлэлцүүлэг, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр танилцав. 6.Байнгын хорооны дарга, гишүүд Байнгын хорооны үйл ажиллагаа салбарын төсвийг нэмэх, өөрчлөх боломж, шийдэл, хамтын шийдвэрийн талаар уулзалт 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав. 7.Байнгын хорооны дарга, гишүүд, Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдтэй Чингис Хаан Үндэсний музейд 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өглөөний уулзалт зохион байгуулав. 8.Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцав.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5