НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 73 • 2025.10.15-ны өдрийн хуралдаанаар “Шинжээч томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг танилцуулга, мэдээлэл хийх байсан ч хүрэлцэн ирээгүй тул түр хорооны гишүүд саналаа хэлснээр хуралдаан өндөрлөсөн. • 2025.10.21-ний өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү нар танилцуулсан. Хурлын хэлэлцэх асуудлаас “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багаас хийх танилцуулга, мэдээллийг хассан. • 2025.10.29-ний өдрийн хуралдаан ирц хүрээгүй тул хуралдаагүй. • 2025.11.04-ний өдрийн хуралдаанаар “Хянан шалгагч, шинжээч томилох тухай”, “Нотлох баримт цуглуулах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү нар танилцуулсан. Хурлын хэлэлцэх асуудалд “Оюу Толгой” ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга,гишүүд,гүйцэтгэх удирдлагын багаас хийх танилцуулга, мэдээллийг сонсох байсан боловч тус байгууллагаас төлөөлөл хүрэлцэн ирээгүй байна. • 2025.11.12-ны өдрийн хуралдаанаар “Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. • 2025.11.13-ны өдөр хянан шалгах түр хорооны гишүүд Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, тус сонсголд гэрчээр дуудагдсан иргэдийн нэрсийг танилцуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5