НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 139 475.0 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр санхүүжилт авлаа. Соёрхон баталсан хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах буюу иргэдийн эмнэлэгт хүргэгдэх хугацаанд эмчилгээг шуурхай хийх, яаралтай тусламжийн протокол болон эрчимт эмчилгээний үйлчилгээний стандарт тогтоох, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээрболовсролындэдбүтцийнхүчинчадлыгнэмэгдүүлэх,газарзүйнбайршил, хүн амын нягтаршлаас хамаарч чанартай, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барих,хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн,шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх, онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм. ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 4.1.“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалт болон 3 дахь заалтад тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу Төсвийн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар, Хууль зүйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалт болон 3 дахь заалтад тавьсан хоригийг Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар Улсын Их Хурлын 2025 оны ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025.07.28-ны өдөр өргөн мэдүүлсэн 2025.10.18 БАТАЛСАН ОГНОО 2025.09.24
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5