НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 151 Хоёрдугаар заалтад 10 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Тухайлбал, 1.Банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах; 2.Хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх, эх үүсвэрийн бодит өртөг, зах зээлийн зарчимд нийцүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх; 3.Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор зээлийн мэдээллийн санд нийлүүлэх арга хэмжээ авах; 4.Банк, банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн харилцан хамаарал бүхий этгээдээр дамжуулан лизинг, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгааг таслан зогсоох, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авах зэрэг болно. Гуравдугаар заалтад уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж, биелэлтийг заалт бүрээр гаргаж Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганд багтаан танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан ба Дөрөвдүгээр заалтад тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд даалгасан. 4.12.“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦАГЛАВАР БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байхаар, мөн хуулийн 8.6-д Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр тус тус заасан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4д Байнгын, дэд хороо цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх ба нам,эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хороо 2,Өргөдлийн байнгын хороо 10,Хууль зүйн байнгын хороо 4, Төсвийн байнгын хороо 4, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 8 санал буюу Байнгын хороодоос нийт 28 санал ирүүлснээс 27 саналыг цаглаварт тусгалаа. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.02.06 БАТАЛСАН ОГНОО 2025.12.31
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5