НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 109 4.7.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ХӨТӨЛБӨРҮҮД Улсын Их Хурлаас намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах чиглэлээр дараах арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Улсын Их Хурлын гишүүд тойргийн иргэд, сонгогчдыг Төрийн ордон болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд нийт 471 байгууллагын 12,790 иргэн хамрагдлаа. “Парламентын боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 26 сургуулийн 1,009 багш, сурагчдыг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулсан. Энэхүү үйл ажиллагааг олон нийтэд илүү хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор “Иргэдэд нээлттэй Төрийн ордон” фэйсбүүк хуудсыг ажиллуулж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5