НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 111 4.8.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА МОНГОЛ, СОЛОНГОСЫН ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨВ НЭЭГДЭВ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ тэргүүтэй бүлгийн гишүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад 2025 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх хугацаанд албан айлчлал хийв. Айлчлалын хүрээнд 12 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээсэн бөгөөд уг төсөл нь хоёр улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бодит жишээ болж, ховор металлын салбарт хамтран ажиллах чухал эхлэлийг тавьж буйг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ онцлов. ПОЛЬШ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА, СЕЙМИЙН ГИШҮҮН СТАНИСЛАВ ГОРЧЫЦА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА Монгол Улсын Их Хурлын гишүүн,Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Жаргалсайханы Золжаргалын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга,Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5