НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 140 бол Улсын Их Хурлын 2025 оны ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 85 дугаар тогтоолын 3 дахь заалтад тавьсан хоригийг олонх нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 4.2.“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл” нь дараах гурван хүрээг хамарсан цогц бодлогоос бүрдэнэ. Үүнд: 1.Мөнгөний бодлогын макро бодлогын хүрээнд: Инфляцыг дунд хугацаанд 5 хувь (+/- 2 нэгж хувийн интервалтай)-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын зах зээлийн зарчмыг баримталж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтална. Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх бөгөөд Монголбанкны бодлого, шийдвэрийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ; 2.Банкны салбарын тогтвортой байдал: Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай байдлаар төрөлжүүлэн банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) үндэсний бодлогыг шинэчилж, иргэдийн санхүү,эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна; 3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц,түүний институтийг бэхжүүлэх: Төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, “Стэйблкойн”- ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн холбогдох хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, үнэлгээний үр дүнд тулгуурлан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах бөгөөд чанаргүй зээлийг бууруулах хүрээнд актив удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулна. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Эдийн засгийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2025.11.15 БАТАЛСАН ОГНОО 2025.10.17
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5