Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 58 УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасан нөхцөлд тус дэд хороо хуульд заасны дагуу хуралдаж шийдвэр гаргадаг бөгөөд тайлант хугацаанд уг нөхцөл үүсээгүй болно. Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс өөрийн халдашгүй байдалтай холбогдуулан ирүүлсэн 4, хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн 5, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас ирүүлсэн 4 албан бичгийг судлан шийдвэрлэсэн. Тус дэд хорооны дарга Цэрэнпилийн Даваасүрэн Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн ордны хамгаалалтын хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн удирдлагуудтай 2 удаа уулзалт хийсэн. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Норовын АЛТАНХУЯГ Халтмаагийн БАТТУЛГА Сандагийн БЯМБАЦОГТ Лувсаннямын ГАНТӨМӨР Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Жадамбын ЭНХБАЯР Цэрэнпилийн ДАВААСҮРЭН ДЭД ХОРООНЫ ДАРГА Цэндийн САНДАГ-ОЧИР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5