Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 25 Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг: № Шийдвэр Ажлын хэсгийн нэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1. Байнгын хорооны тогтоол, 2025.09.30, дугаар 01 Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ахлагч: Сүхбаатарын Эрдэнэбат Гишүүд: Дүгэрийн Рэгдэл Пүрэвбаатарын Мөнхтулга 2. Байнгын хорооны тогтоол, 2025.09.30, дугаар 02 Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Монгол Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын систем /www.petition.parliament.mn/-ээр нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Жаргалсайханы Золжаргал Гишүүд: Хүрэлбаатарын Баасанжаргал Сонгобайн Замира Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Пүрэвбаатарын Мөнхтулга Мягмардашийн Сарнай Сүхбаатарын Эрдэнэбат 3. Байнгын хорооны тогтоол, 2025.11.04, дугаар 11/03 Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж,... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Бадарчийн Хэрлэн Гишүүд: Оюунсайханы Алтангэрэл Хүрэлбаатарын Баасанжаргал Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Сархадын Зулпхар Бадамдоржийн Пунсалмаа Отгоны Саранчулуун Гончигдоржийн Уянгахишиг Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 4. Байнгын хорооны тогтоол, 2025.12.02, дугаар 04 Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар тус Байнгын хороонд нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт гаргах болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Дүгэрийн Рэгдэл Гишүүд: Сонгобайн Замира Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Бадамдоржийн Пунсалмаа Отгоны Саранчулуун Сүхбаатарын Эрдэнэбат

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5