Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 171 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Алдаа, оноо сургамж бүхэнд соргог байж, иргэд сонгогчдынхоо итгэл, найдварыг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч байж, шийдвэр гаргахын чухлыг энэ танхимд суугаа нөхдөдөө дахин сануулъя. Миний бие Улсын Их Хурлын даргын албанд томилогдоод, сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үг уриагаар бус өдөр тутмын үйл ажиллагаагаар олон түмэнд ил тод байлгахын тулд ирц, явцыг өдөр бүр нээлттэй мэдээлж эхэлсэн, дамжуулж эхэлсэн. Улсын Их Хурлын гишүүд хурал, чуулганаа таслахгүй оролцохоос үндсэн үүргээ биелүүлэх эсэхийг хэмжих эхний шалгуур. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол иргэнээсээ давуу, авлига ашиг сонирхлын гэмт хэрэгт шалгуулахгүй байх тусгай давуу эрх биш билээ. Ард түмний 126 дарга биш ард түмний 126 элч төлөөлөгчид бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй. Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хэн нэг эрх мэдэлтэн олгодог зөвшөөрөл, бэлэг биш.Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж,нандигнан бататгадаг эрхэм нандин үнэт зүйл. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе. Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай. Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5