Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 90 3. АҮББХ-ны 2025.04.02-ны өдрийн 06 дугаар тогтоол Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 7 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Пүрэвжавын Ганзориг Гишүүд: Сайнхүүгийн Ганбаатар Жаргалсайханы Золжаргал Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Пүрэвбаатарын Мөнхтулга Буяагийн Тулга Болдын Уянга • 2025.04.16-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн удирдамжийг хэлэлцэж, 08 дугаар тогтоолоор баталсан. • 2025.05.07-ны өдөр ажлын хэсгийн гишүүд усны салбарын нөхцөл байдлын талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл хийсэн. • 2025.05.27-ны өдрийн хуралдаанаар Усны газрын мэдээлэл сонссон. • 2025.05.28-ны өдөр холбогдох яам, агентлагт мэдээлэл авах, дэмжлэг үзүүлэх багт орж ажиллах албан хаагчийн мэдээллийг ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. • Ажлын хэсгийн ахлагчаас 2025.11.05-ны өдрийн УИХ-03/12625 дугаар албан бичгээр ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгох саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. -- 4. АҮББХ-ны 2025.04.16-ны өдрийн 07 дугаар тогтоол Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 11 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Сонгобайн Замира Гишүүд: Сайнхүүгийн Ганбаатар Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Отгоншарын Батнайрамдал Энхбатын Болормаа Хажекберийн Жангабыл Дамдинсүрэнгийн Жаргалсайхан Сүрэнжавын Лүндэг Пүрэвбаатарын Мөнхтулга Пүрэвжавын Сайнзориг Болдын Уянга • 2025.04.30-ны өдөр ажлын хэсэг удирдамжийн төсөл боловсруулах асуудлаар санал солилцох уулзалт хийсэн. Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж, удирдамжийн төслийг хэлэлцэхээр тогтов. • АҮББХ-ны 2025.05.06-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн удирдамжийг хэлэлцэж, мөн өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан. • 2025.05.07-ны өдрийн хуралдаанаар ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн. • Ашигт малтмал, газрын тосны газарт мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг 2025.05.13-ны өдөр хүргүүлсэн. • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ХЗДХЯ-наас мэдээлэл авахаар 2025.05.21-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. • АҮЭБЯ-наас аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлт болон хуулийн хэрэгжилт, үнэлгээний талаар мэдээлэл авах тухай 2025.05.22-ны өдрийн УИХ-03/6517 дугаар албан бичгийг АҮЭБЯ-нд хүргүүлсэн. • ХЗДХЯ-ны Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөс 2025.05.27-ны 3/2883 дугаар албан бичгээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.13-д заасан нээлттэй мэдээллийн 2024 оны үнэлгээг гаргуулан авсан. --

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5