Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 60 ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО Намрын ээлжит чуулганы хугацаанд Хүний эрхийн дэд хороо 2 удаа хуралдсан. Үүнд: 1.Дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.Ажлын хэсгийн ахлагч,Хүний эрхийн дэд хорооны гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулга хийж гишүүдийн асуултад хариулт өгсөн болно. 2.Дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж, зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, зөвлөмжийг сонссон. Мөн Хүний эрхийн дэд хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар Дэд хороо болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Хүний Эрхийн Форумтай хамтран “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалт, хэрэгжилттэй танилцах хотын аялал” уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Хүний эрхийн дэд хорооны гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал оролцсон болно. ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ Мөнхтөрийн НАРАНТУЯА-НАРА Хүрэлбаатарын БААСАНЖАРГАЛ Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ Жудагийн БАЯРМАА Пүрэвжавын САЙНЗОРИГ Лхагвасүрэнгийн СОРОНЗОНБОЛД Баярмагнайн БАЯРБААТАР Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН Гончигдоржийн УЯНГАХИШИГ Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД ДЭД ХОРООНЫ ДАРГА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5