НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 141 4.3.“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.3-т “Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.” гэж заасны дагуу уг саналыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгосон. “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан өдрөөс буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. 4.4.“МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Үндсэн чиглэлийг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлийн хүрээнд баталсан бөгөөд үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүн, түүнд хүрэх арга замыг тодорхойлсон. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг тодорхойлсон. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2025.11.20 БАТАЛСАН ОГНОО 2025.11.20 ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.10.30
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5