НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 27 Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах, хугацааг уян хатан болгох асуудлаар Монголбанк болон арилжааны банкны төлөөлөлтэй уулзалт хийж, иргэдийн өргөдөл, гомдлыг уламжилсан. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрийн ээлжит хурлаар дараах шийдвэрийг гаргасан байна: - Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох; - Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн нийт хугацааг 36 сараас хэтрэхгүй байхаар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр хадгалах; - Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн. 4.Судлан шийдвэрлэх шатанд байгаа 37 өргөдөл, гомдлын дийлэнх хувийг ахмад настнуудаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлаж тэтгэвэр тогтооход тэтгэврийн хэмжээ багассан, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацаа сунгах талаар ирүүлсэн гомдол, хүний эрхийн зөрчил, хот болон газар зохион байгуулалтын талаар ирүүлсэн өргөдөл эзэлж байна. Нийтийн өргөдөл шийдвэрлэлтийн талаар Намрын ээлжит чуулганы хугацаанд Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системээр нийт 153 нийтийн өргөдөл хүлээн авч, бүртгэн хууль тогтоомжийн дагуу хянан үзсэн ба 30 өргөдлийг иргэдээс санал авахаар petition.parliament.mn цахим системд нийтэлсэн. Бусад өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай эрх зүйн үндэслэлийг тухай бүр хариу хүргүүлж ажиллалаа. Нийтийн өргөдлийн цахим системд нийтэлсэн өргөдлөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу хуульд заасан тооны иргэдийн дэмжлэг авсан 3 өргөдөл байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5