НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 85 11. • 2025.04.14-ний өдөр ажлын хэсгийн ахлагчаас “Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын дүн шинжилгээ, үр дагаврын үнэлгээ” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэсэн тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх 5 багийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. • 2025.04.18-ны өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх II багийн хуралдаанаар багийн гишүүдээс ирүүлсэн тайлан, дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбогдуулан багийн ахлагч, судлаач Н.Баярмаа саналаа танилцуулж, тайланг сайжруулах, зарим зохицуулалтыг нэмж үнэлэх чиглэл өгсөн. • 2025.04.21-ний өдөр III багийн 5 хэсгүүд хуралдаж ажлын явцын талаарх мэдээллээ танилцуулсан. Хэсгүүд тайлангаа нэгтгэн 2025.05.05-ны өдөр III багт танилцуулахаар тогтов. • 2025.06.10-ны өдөр ажлын хэсгийн төлөөлөл Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлагийн Хууль,эрх зүйн хөгжлийн зөвлөх Таро Моринаго, Хууль зүйн яамны судалгааны хүрээлэнгийн ажилтан Хирота Кэй, Сасаки Коухэй, мөн яамны ОУ-ын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Такахаши Шоуго, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын салбарын суурин төлөөлөгч А.Сайхантуяа, Засаглалын салбарын хөтөлбөрийн ажилтан Ц.Буянжаргал нартай Иргэний хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал, мэдээлэл солилцсон. Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Одсүрэнгийн Номинчимэг, УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал, УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, хуульч З.Шагдарсүрэн нар оролцлоо. • 2025.06.16-ны өдөр ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй Иргэний хуулийг боловсронгуй болгоход судалгааны чиглэлээр хамтран ажиллах асуудлаар уулзалт хийсэн. • 2025.11.03-ны өдөр Япон Улсын Фукуока Их Сургуулийн Хуулийн профессор Минова Яасухирог ажлын хэсгийн ахлагч Одсүрэнгийн Номинчимэг хүлээн авч уулзан, 2026 оны 1-р улиралд зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн талаар санал солилцов. Тус уулзалтад ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багийн гишүүн "Баяр энд Ока партнерс" ХХК-ийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр оролцов. • Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргасан тул УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5