Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 126 Төсвийн бодлогын талаар: Улсын Их Хурал, Засгийн газраас 2026 оны төсвийн жилд дараах зорилтыг дэвшүүлэн төсвийн бодлогыг тодорхойллоо. Үүнд: 1.Хүний хөгжлийг бодлогын цөмд тавих; 2.Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх; 3.Эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах; 4.Цахим шилжилтийг үргэлжлүүлж,их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх; 5.Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгож, засаглалыг сайжруулах; 6.Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжинэ. Төсвийн орлогын талаар: 2026 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 35,253.8 тэрбум төгрөг, улсын төсвийн орлогыг 20,532.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцож баталлаа. Төсвийн тогтворжуулалтын санд 367.6 тэрбум төгрөг,Үндэсний баялгийн санд 2,956.1 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар тооцож баталсан. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, гол худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзлээ. Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар байхаар тооцож, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар байхаар тооцож, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсон бөгөөд төсөвт уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн тайлангийн бодит мэдээлэл, ашигт ажиллагааны түвшин зэргийг харгалзан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 6,384.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Хувь хүний орлогын албан татвар 2,863.9 тэрбум төгрөг, онцгой албан татвараас 1,331.5 тэрбум төгрөгийн, гаалийн албан татвар 2,255.0 тэрбум төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвар 7,408.2 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5