НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 104 ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛД АЛБАН ЁСООР НИЙТЭЛСЭН БАЙДАЛ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛ 35 ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭВЛЭГДЭЖ БАЙНА Улсын Их Хурлаас баталсан анхдагч 5 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5 хууль, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 4 хууль, Улсын Их Хурлын 36 тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд цаасан болон цахим хэлбэрээр албан ёсоор нийтэлсэн. Түүнчлэн намрын ээлжит чуулганаар баталсан дээрх хууль тогтоомжийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас /Рarliament.mn/ болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /Legalinfo.mn/-д тухай бүр байршуулсан. 4.2.ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ДИЙЛЭНХ ХУВЬ НЬ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд иргэд, сонгогчдоос нийт 1,059 өргөдөл, гомдол, санал, хүсэлт Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хороонд ирсэн. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал: - 747 өргөдөл, гомдол буюу 70.5 хувийг шийдвэрлэсэн; - 312 өргөдөл, гомдол буюу 29.4 хувийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх шатанд байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5