НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 82 бодлого хэрэгжүүлдэг эсэх, тамхин бүтээгдэхүүнд жил бүр зохих татвар ногдуулаагүйн улмаас алдагдсан боломж, өртгийн тооцооллын талаарх Сангийн яамны танилцуулга; Тамхин бүтээгдэхүүний импортын талаарх харьцуулсан статистик мэдээлэл, импортоор оруулж ирж буй электрон болон түүнтэй адилтгах тамхины төрөл, никотины агууламж, татварын хувь хэмжээ, орлого бүрдүүлэлт, тулгамдаж буй асуудлын талаарх ГЕГ-ын танилцуулгыг сонсож, ажлын хэсгийн удирдамжийн төслийг баталсан. • 2024.12.23-ны өдөр ажлын хэсгийн гишүүд ДЭМБ-ын төлөөллүүдтэй уулзалт хийсэн. • 2025.01.27, 28-ны өдрүүдэд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулсан. • 2025.03.20-ны өдрийн хуралдаанд ДЭМБ-аас Женев хотноо зохион байгуулсан сургалт зөвлөгөөнд оролцсон ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багийн гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан болон Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай ДЭМБ-ын зөвлөмжийг танилцуулсан. Мөн ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцсэн. • 2025.05.05-ны өдөр ажлын хэсэг ЭМЯ-тай хамтран эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн хүрээнд Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. • 2025.05.14-ний өдөр ажлын хэсгийн гишүүд ДЭМБ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад судлаач Чан Суанхао Монгол Улс дахь электрон тамхины зах зээл, маркетингиин судалгааны үр дүнгийн талаар танилцуулга хийж, санал солилцсон. • Ажлын хэсгийн ахлагч 2025.05.16-ны өдрийн УИХ-03/6286 дугаар албан бичгээр “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. • 2025.09.03-ны өдөр ажлын хэсгээс ЭМЯ-тай хамтран Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд оролцсон. • 2025.09.17-ны өдөр ажлын хэсэг тамхи үйлдвэрлэгч, импортлогч компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийсэн. • Ажлын хэсэг 2025.09.19-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнээр ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5